Нааштай арга хэмжээ авч, их дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлаар бүрэн хангахыг эрчтэй ахиулан, их дээд сургууль төгссөн оюутнуудын ажлаар хангагдах хэмжээг үндсэндээ тогтвортой байлгаж, ажлаар хангагдах хүний тоог цаашид нэмэгдүүлэх зорилтоо чармайн биелүүлэхийг Хятадын Төрийн зөвлөл 25-ны өдөр хурал хуралдуулж, холбогдох талуудад шаардсан байна.
Шат бүрийн засгийн газар их дээд сургууль төгссөн оюутнуудын ажлаар хангахыг нааштай ахиулах бодлогоо сайтар биелүүлэх хэрэгтэй гэж Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн хатагтай Чэнь Жили хурал дээр онцлов.
Сүүлийн жилүүдэд Хятадын их дээд сургуулиас дөнгөж төгсч байгаа оюутнуудын 70 орчим хувь нь ажлаар хангагдаж байна. 2007 онд Хятадын их дээд сургуулийг төгссөн оюутан 4 сая 950 мянгад хүрч, ноднин жилийнхээс 820 мянган хүн нэмэгдсэнээр, ажлаар хангах үүрэг хариуцлага хүнд бэрхшээлтэй байна.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|