Хятадын Худалдааны Яам болон төв нутгийн 6 мужийн Засгийн газрын хамтран зохион явуулсан Хятадын төв нутгийн хөрөнгө оруулалт, худалдааны 2-р яармаг 26-ны өдөр Хятадын төв нутгийн Хэ-нань мужийн Жэнжөү хотноо нээгдлээ. Хятадын Ерөнхий сайдын ордогч Ү И, Сингапурын төрийн зөвлөх Го Чок Тон нарын зэрэг дотоод гадаадын зочид нээлтийн ёслолд оролцжээ.
Уг яармаг нь үндсэн дамнасан пүүс компаниудын яриа уулзалт, төсөл хэлэлцэх хурал, тусгай сэдвийн хурал зэрэг ажиллагаануудыг зохион явуулах бөгөөд бас аялал жуулчлалын тусгай үзэсгэлэн, хүүхэлдэйн болон шог зургийн олон улсын үзэсгэлэн, авто машины аж үйлдвэрийн үзэсгэлэн зэрэг тусгай үзмэрийн газрууд ажиллуулах юм байна.
Уг яармагт 100 гаруй улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй бизнесменийг оролцуулсан дотоод гадаадын 30 мянга гаруй бизнесмен оролцож байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|