Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ү И 25-ны өдөр Хятадын төв нутгийн Жэнжөү хотноо Хятадын төв нутгийн хөрөнгө оруулалт, худалдааны яармагт оролцохоор хүрэлцэн ирсэн Өмнөд Солонгосын Аж Үйлдвэр, Нөөц Баялагийн Яамны сайд Ким Юн Жутай уулзах үе, Хятад улс болон Өмнөд Солонгос хоёр орон эрх тэгш харилцан ашигтай үндсэн дээр, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг цаашид ахиулан, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Хятад улс, БНСУ бол ойр хөрш, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш юм. Ерөнхий сайд Вэнь Жябао саяхан БНСУ-д амжилттай айлчилсан нь хоёр орны харилцааг шинэ өндөр түвшинд дэвшүүлсэн байна гэж Ү И тэмдэглэжээ.
БНСУ болон Хятад улсын эдийн засаг, худалдааны харилцаа түргэн хөгжиж байгааг, ялангуяа оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар Хятадын Засгийн газрын олсон амжилтыг Ким Юн Жу нааштай үнэлээд, Хятад улсад хөрөнгө оруулсан БНСУ-ын аж ахуйн нэгжүүдэд үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Хятадын Засгийн газарт хүсч байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|