Өнөөдрийг хүртэлх байдлаар, Хятадын ӨМӨЗР-ны 40 сая гаруй га газарт малын хөл хорьж бэлчээр сэлгэх аргаар, тал нутгийн экологийн орчин ерөнхийдөө муудах байдлыг тогтоон барьсан байна.
Хятадын хамгийн том мал аж ахуй эрхэлсэн районы хувьд Өвөр Монгол нь 80 сая гаруй га тал нутагтай, түүний тал хувь нь өнгөрөгч зуунд хэт олон мал малжсан, атрыг эзэмшиж тариа тарьсан болон бүх бөмбөрцгийн хэмжээнд дулаан болж байгаа зэрэг хүчин зүйлээс болж, тал нутаг маш хүнд ноцтой муудах буюу цөлжсөн байна. 2000 оноос Өвөр Монгол нь малын хөл хорьж бэлчээр сэлгэх дүрэм хэрэгжүүлж, тал нутаг цөлжихийг тогтоон хориглосон байна. Үүний зэрэгцээ бас хөрөнгө мөнгө оруулан бэлчээрийг хашаалах, ардыг нүүлгэх зэрэг аргаар тал нутгийн экологийг сэргээх төсөл хэрэгжүүлсэн байна.Олон жилийн чармайлтаар, Өвөр Монголын ашиглаж болох тал нутгийн ургамлын бүрхэц 2001 онд 30% байснаасаа одоо 36% болжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хягав\
|