Америкийн жуулчид Хятадын Түвдэд хууль бус ажиллагаа хийсэн хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жянчао хариулж хэлэхдээ, Хятадын тал энэ хэрэгтэй холбогдуулан Америкийн талтай төв чанга харилцсан бөгөөд дахин ийм хэрэг гарахаас зайлсхийхийг Америкийн талд шаардсан юм гэжээ.
Лю Жян чао хэлэхдээ, 25-ны үдээс өмнө Америкийн 5 жуулчин Хятадын Түвдийн өөртөө засах районы Шигаз дахь Жомолунма төв командлын газар Хятад улсыг хагалан бутаргах зорилготой хууль зөрчсөн ажиллагаа хийсэн байна, Хятадын нийгмийг аюулаас хамгаалах салбарынхан мэдэнгүүтээ хориглосон байна. Хятадын нийгмийг аюулаас хамгаалах салбар "Гадаадын иргэдийн хилээр орж гарахыг удирдах хууль" зэрэг хуулийн дагуу дээр дурдсан хүмүүсийг хилээс хөөсөн юм гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|