• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-02 15:33:08    
5-р сарын 1-ний аялал жуулчлал ид явагдаж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

    Алтан долоо хоног гэж нэрлэгдсэн 5-р сарын 1-ний долоо хонгийн урт амралтын эхний өдөрт аялал жуулчлал ид өрнөж, ихэнх хотууд болон үзэмжит цэгүүдийн хүлээн авсан жуулчдын тоо хэмжээ өнгөрсэн оны мөн үеийхээс нэмэгдсэн бөгөөд аялал жуулчлалын зах зээлийн дэг журам аятай сайхан байна гэж Хятадын Амралтын өдрийн хэрэг эрхэлсэн үндэсний алба 1-ний өдөр мэдээлэв.

    1-ний өдөр Бээжин, Харбин, Ү-хань, Шэньжэь зэрэг Хятадын аялал жуулчлалын гол гол хотын үзэмжит цэгүүдээр хүмүүс дүрч, их олон газар нь хэмжээгээс хэтэрсэн олон хүнийг хүлээн авч байна. Аялал жуулчлалын аюулгүй байдлыг батлахын төлөө их олон газрын хурдны замын орж гарах цэг болон жуулчид ихтэй газарт хувийн машнаар жуулчилах гарын авлага хийгээд холбогдох үзэмжит цэгүүдийн тухай сурталчилгааны материал тарааж байгаа бөгөөд машин унаа, замын хүмүүсийг цаг тухайд нь хөтлөн удирдаж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав\