• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-03 15:36:39    
Гадаадын даатгалын 49 компани Хятадад салбар байгуулав

Синьхуа Агентлаг

     Энэ оны 1-р улирлын сүүлчийн байдлаар гадаадын даатгалын 49 компани Хятадад 132 төв болон салбар байгууламж байгуулсан юм байна.

     Хятадын Даатгалын хяналт удирдлагын хорооны Олон улсын хэрэг эрхэлсэн газрын хариуцлагтай хүн хэлэхдээ, сүүлийн хэдэн жилд гадаадын даатгалын компаниуд Хятадад нэлээд сайн хөгжиж, даатгалын зардлын орлого нь 2001 оны сүүлчээр 3 тэрбум 300 сая юань байснаас 2006 оны сүүлчээр 26 тэрбум юаньд хүрсэн байна гэжээ.

     Хятадын Даатгалын хяналт удирдлагын хороо хойшид даатгалын ажил төрлийг гадаадад цаашид нээлттэй болгож, гадаадын даатгалын компаниудыг Хятадын голдлоготойгоор хөгжүүлж байгаа өндөр насны даатгал, эрүүл мэндийн даатгал, хөдөө аж ахуйн даатгал, хариуцлагын даатгалын салбарт нааштай оролцуулж, Хятадын баруун зүгинй нутагт салбар байгуулж, үйл ажиллагаа явуулахыг дэмжих болно гэж энэ хариуцлагтай хүн хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\