Хятадын дотоодын эрчим хүч нээн олборлох нөөц боломж асар их байгаа, ирээдүйд Хятад улс эрчим хүчний хангалгийн асуудлаа голдуу дотооддоо зохицуулах болно гэж Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Чэнь Миндэ 2-ны өдөр Саудын Арабын Эр-Риядад Азийн эрчим хүчний сайд нарын дугуй ширээний 2-р хуралд оролцох үе хэлсэн байна.
Хятадын төлөөлөгчдийг тэргүүлэн уг хуралд оролцсон тэрээр "Хятадын эрчим хүчний хөгжил хийгээд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа" гэсэн сэдвээр үг хэлж, Хятад улс бол эрчим хүчний хэрэглээний том орон төдийгүй, үйлдвэрлэлийн том орон юм. Өнгөрсөнд Хятад улс голдуу өөрийн хүчиндээ түшиглэн эрчим хүчний асуудлаа зохицуулж ирсэн, өнөөгийн байдлаас үзвэл, Хятадын дотоодын эрчим хүч нээн олборлох нөөц боломж асар их байна, ирээдүйд Хятад улс эрчим хүчний хангалгийн асуудлаа голдуу өөрөө зохицуулах болно гэж тэмдэглсэн байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|