Азийн хөгжлийн банкийн саяхан нийтлэсэн "Азийн хөгжлийн банкийн 2006 оны жилийн тайлн"-аас үзвэл, Хятад улс 2006 онд Азийн хөгжлийн банкаас нийт 1 тэрбум 600 сая ам.долларын зээл авсан бөгөөд энэ нь тус банкийн өнгөрсөн оны нийт зээлийн 21 хувьтай тэнцэж байгаа юм байна.
Азийн хөгжлийн банкийн албаны хүний хэлснээс үзвэл, ирэх хэдэн жилд Азийн хөгжлийн банкийн Хятадад туслах төсөл голдуу олон нийтийн эрүүл мэнд болон боловсрол, хөдөө аж ахуй хийгээд хөдөө тосгоны хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн байгуулалт, байгаль орчныг хамгаалах, нөөц баялагыг хамгаалах зэрэг салбарт төвлөрөх бөгөөд бүс нутгийн зээлийн зохицуулалтын талаар Хятадын баруун бүсийн нутгаар гол болгох юм байна. \Цэцэн орчуужл, Номин хянав\
|