• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-05 15:28:10    
Хятадын олон газарт " 5-р сарын 4"-ны залуучуудын баярыг тэмдэглэв

Синьхуа Агентлаг

    5-р сарын 4 бол Хятадын залуучуудын баяр юм, Хятадын Бээжин, Чэндү зэрэг газрын залуучууд дурсган тэмдэглэх үйл ажиллагаа зохиож, залуучуудынхаа баярыг тэмдэглэсэн байна.

    Бээжин Их сургуулийн 80 оюутан болон Тянь Аньмэний төрийн далбааг хамгаалах ангийн 10 байлдагч 4-ны өдөр хамтаар оршин суугчдын хороололд орж, сайн дурын үйлчилгээ хангах хэлбэрээр " 5-р сарын 4"-ны залуучуудын баяраа хамтаар тэмдэглэсэн банйа.

    Бээжингийн алдарт худалдааны гудамж Ван фүжин явган гудамжинд сайн дурынхан энд ирсэн хотын оршин суугчдад 2008 оны Бээжингийн Олимпын наадам, Пара Олимпийн ухуулгын материал болон хотын Олимпын сайн дурынхныг элсэх гарын авлага тараан, Олимпын наадмын мэдлэг түгээмэлзүүлж, мөн хотын иргэдийн асууж лавласан Олимпын наадам, зам харилцаа, боловсрол зэрэг талын асуултад хариулж байв.

    Үүнээс гадна сайн дурынхан бас хороололын оршин суугчдын гэрээр орж, эрүүл хамгаалалын ажиллагаа хийсэн бөгөөд хороололын үр хүүхэдгүй өндөр настанд үйлчилсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\