• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-05 15:33:33    
Сайтар суралцаж, шинийг бүтээхийг хүсэв

Синьхуа Агентлаг

    5-р сарын 4-ний өдөр Хятадын залуучуудын баяр тохиолоо. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао мөн өдөр тусгайлан Бээжингийн Ардын их сургуульд хүрэлцэн очиж, залуу сурагчдыг эргэн үзсэн байна. Хичээл сурлагадаа шамдаж, шинийг үүдэн бүтээж, Хятад улсыг баян хүчирхэг, ардчилсан, боловсон, эвсэг зохицонгуй орчин үеийн улс орон болгон байгуулахыг залуучуудад хүсч байгаагаа Вэнь Жябао илэрхийлсэн байна.

    Залуу сурагчидтай солилцоо хийхдээ, онолыг бодитойтой уялдуулахыг баримталж, үнэн ёсыг хөөцөлдөн, биеэ даан сэтгэж, зоригтойгоор шинийг нээн, өмнөх хүнээс давах шуурхай зоригтой байх, улс орон ард түмэндээ хариуцах, төв хянамгай хичээнгүй байхыг дарга Вэнь Жябао олон сурагчид хүссэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\