• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-08 15:21:52    
Хятадын шашин, үндэстний бодлогыг дайрсан явдалд эсэргүүцэл илэрхийлэв

Синьхуа Агентлаг

    Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 8-ны өдөр хэлэхдээ, Америкийн Олон улсын шашны эрх чөлөөний зөвлөл нь Хятадын шашин болон үндэстний бодлогыг мушгин гуйвуулж, дайрсан явдалд Хятадын тал маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, Америкийн Олон улсын шашны эрх чөлөөний зөвлөл гэдгийн нийтэлсэн 2007 оны тайландаа, Хятад зэрэг хөгжиж байгаа орны шашны байдлыг дур зоргоороо шүүмжилсэн байна. Хятадад холбогдсон хэсэг нь мэдлэг ухаангүй бөгөөд хэлбэрүү үзэлтээр Хятадын шашин, үндэстний бодлогыг мушгин гуйвуулж, дайрсан байна. Хятадын тал үүнд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна гэжээ.

    Хятадын засгийн газар иргэдийн шашин шүтлэгийн эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалж, Хятадын иргэд шашин шүтлэгийн эрх чөлөөгөө хуулийн дагуу бүрэн гүйцэд эдэлж байна, энэ бол нүдтэй бүхний харж байгаа бодит хэрэг юм гэж Жян Юй хэлээд шашин шүтлэгийн асуудлаар бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсохыг уг зөвлөлд ятган сануулсан байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\