1999 оны үндэсний баяраас энэ оны майн нэгний хөдөлмөрчдийн баяр хүртэл хугацаанд, Хятад хүмүүс 20 дахь "Алтан долоо хоног"-оо өнгөрүүлж байна. Бүх Хятадын амралтын аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн газрын зохицуулах албаны 8-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, бүх Хятадын хэмжээнд 20 дахь "Алтан долоо хоног"-ийн хугацаанд дотоодын жуулчдыг давхардсан тоогоор нийт 1 тэрбум 810 сая хүнийг хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 744 тэрбум юаньд хүрсэн байна.
1999 оны 9-р сарын 18-нд Хятадын Засгийн газар олон нийтийн хууль ёсны амралтын өдрийг нэмэгдүүлсэн шийдвэр нийтэлж, жил болгоны цагаан сар, майн нэгэн, үндэсний баяраар тус бүр долоо хоног амардаг болсон юм. Эдгээр амралтыг хүмүүс алтан долоо хоног гэж нэрлэж дассан байна. "Алтан долоо хоног"-ийн амралтаараа хятад хүмүүс гадагшаа гарч аялал жуулчлал хийдгээс гадна бас хэрэглээний сонголт олширсноор, энэ нь амралтын үеийн эдийн засгийн хөгжлийг ахиулж байна. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|