• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-10 15:27:08    
Үндэстний цөөнхийн эм эмнэлгийн сурвалж бичгийг цуглуулан эмхэлж байна

Синьхуа Агентлаг

      Сүүлийн жилүүдэд Хятад улс Түвд, Монгол, Уйгар, Дай, Мяо, И зэрэг 19 үндэстний цөөнхийн эм эмнэлгийн сурвалж бичгийг цугуулан эмхэтгэж амжилтад хүрсэн байна. Түүний дотор Чян, Тун, Гэлао, Маонань зэрэг үндэстний цөөнхийн эм эмнэлгийн сурвалж бичгийг шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш анх удаагаа цуглуулан эмхэтгэж байгаа юм.

      Хятадын Үндэстний цөөнхийн хэрэг эрхэлсэн үндэсний хорооны мэдээнд тэмдэглэхдээ, үндэстний цөөнхийн эм эмнэлгийн эрдэнийн агуулахыг нээхийн төлөө, Хятад улс "Хятад өвсөн эм" номын Түвд, Монгол, Уйгар, Дай зэрэг 4 үндэстний цөөнхийн эмийн ботийг редакторлуулж байгаа бөгөөд "Солонгос анагаах ухаан", "Хятадын Яо үндэстний анагаах ухаан" "Хятадын Жуан үндэстний анагаах ухаан" зэрэг үндэстний цөөнхийн эм эмнэлгийн 100 номыг хэвлүүлсэн байна. Хятадын 55 үндэстний цөөнхийн дотор, өнөө 35 үндэстний цөөнх нь өөр өөрийн үндэстний анагаах ухааны материалыг цуглуулан эмхэтгэсэн байна.
Хятад улс мөн үндэстний цөөнхийн эм эмнэлгийн судалгааны сэдвийг зохион байгуулан судалгаа шинжилгээ хийлгэж эрдэм шинжилгээний 300 гаруй төрлийн ололт амжилт гаргасан байна. Үүний зэрэгцээ, эрдэм шинжилгээний солилцоо өдөр ирэх тусмаа өргөжин, Түвд, Монгол, Уйгар, Мяо, Тү зэрэг үндэстний цөөнхийн эм эмнэлгийн эрдэм шинжилгээний бага хурал удаа дараа болж, үндэстний цөөнхийн эм эмнэлэг олон улсын талаар анхаарал татсан байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав /