• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-10 15:29:37    
Гадаад валютын хадгаламжийн хүүг нэмэв

Жун Шин Агентлаг

      Хятадын төв банк-Хятадын Ардын банк 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн гадаад валютын хадгаламжийн бэлтгэл мөнгөний хүүний хэмжээг 5 хувьд хүргэхээр байна.

      Энэ бол 2006 оны 9-р сарын 15-ны өдрөөс хойш, Хятадын төв банк анх удаагаа гадаад валютын бэлтгэл мөнгөний хүүг нэмж байгаа болно. Үүнээс өмнө, Хятад улс гадаад валютын бэлтгэл мөнгөний хүүний хэмжээг 4 хувь байлгасаар ирсэн юм. Энэ удаа нэмсэн нь мөнгөний тогтвортой бодлогоо нухацтай хэрэгжүүлж, гадаад валютын зээлийн макро зохицуулалтаа эрчимжүүлэхийн төлөө авч байгаа арга хэмжээ болно.

      Төв банк гадаад валютын хадгаламжийн бэлтгэл мөнгөний хүүг нэмж байгаа нь юаний ханшийг өсгөх дарамтыг тодорхой хэмжээнд намжаах болно гэж холбогдох хүмүүс үзэж байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/