• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-10 15:53:58    
Аваар осолтой холбоотой авилгалыг цаашид шалган шийтгэнэ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт удирдлагын үндэсний ерөнхий газрын дарга Ли И-жүн 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс үйлдвэрлэлийн осол аваартай холбоотой авилгалыг цаашид шалган шийтгэх эрчээ нэмэх болно гэжээ.

      Ли И-жүн Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ХКН-ын Сахилга бат шалгах төв комисс, Шалган байцаах яам, цагдаа, шүүхийн байгууллага хамтран хууль хэрэжүүлэх механизмаа цаашид боловсронгуй болгож, осол аваартай холбоотой авилгал, ажлын хариуцлага алдан эрх тушаалаа урвуулан ашигласан, эрх мөнгөний наймаа зэрэг үйл ажиллагааг шалган шийтгэх ажлаа эрчимжүүлнэ гэжээ.

      Мөн өдөр Хятадын Засгийн газар онц ноцтой таван осол аваарыг шалган шийтгэсэн байдлыг нийгэм нийтэд мэдээлсэн байна. Нүүрсний уурхайд газ дэлбэрсэн хэргийг оролцуулсан онц ноцтой энэ таван осол аваарт холбогдсон 133 хүн шийтгэгдэж, 51 хүнийг шүүхэд өгсөн юм байна. /Баатар орчуулж, Цэцэн хянав /