"Дэлхийн Күнзийн дээд сургуулийн анхны чуулга уулзалт" 10-ны өдөр Киотогийн Рицумейкан их сургуульд эхлэв. Дэлхийн 28 улс орон, газар нутгийн Күнзийн 53 дээд сургуулийн төлөөлөгч тэрчлэн Хятадын 22 их дээд сургуулийн төлөөлөгчид энэ чуулга уулзалтад оролцож байна.
Нээлтийн ёслол дээр, Хятадын Күнзийн дээд сургуулийн төв байрын зөвлөлийн орлогч дарга Чэнь Жиньюй хэлэхдээ, дэлхийн олон оронд Күнзийн дээд сургууль байгуулахыг Хятадын Засгийн газар дорвитой дэмжиж, хятад хэлийг нэвтрүүлэхээр дамжин, эртний, гэрэл гялбаат, орчин үеийн Хятад орныг дэлхийн хүн ардад нэн гүнзгий, нэн шууд ойлгуулахыг хүсч байна гэжээ.
Хоёр хоног болох энэ чуулга уулзалт нь "хэлний дэлгэрэл болон соёлын хамтын хөгжил" уриан доор болж байгаа юм байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав /
|