|
|
(GMT+08:00)
2007-05-10 18:23:06
|
Хөх хотод эмчлүүлж байгаа Монголчуудын тоо нэмэгдэж байна
Хятадын Олон Улсын Радио
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны тал бүрийн хэлхээ холбоо нэмэгдэхийн дагуу Өвөр Монголд ирж өвчнөө эмчлүүлж байгаа Монголчуудын тоо их нэмэгдэж байна. Өвөр Монголын Анагаах Ухааны дээд сургуулийн харъяа эмнэлгийн Монгол, Хятад эмнэлгийг уялдуулсан эмчилгээ нь Монголчуудын баяр талархлыг их хүлээж, жилд Монголын 1500 гаруй хүн энэ эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Үүнээс гадна Өвөр Монголын Монгол, Хятад эмнэлгийн Элэг зүрхний салбар болон таван заслын салбар зэрэг нь мөн жилд Монголын 1000 гаруй өвчтөнийг хүлээн авч эмчилж байгаа юм байна. /Цэцэн орчуулж Баатар хянав/
|
|
|