Далай лам нь "Түвдийг тусгаар тогтнуулах", Түвдийг хагалан бутаргах улс төрийн хүчнийг төлөөлж байна, үүнийг Хятадын засгийн газар эрс эсэргүүцнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 10-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Далай лам зөвхөн шашны зүтгэлтэн огт биш, харин шашны жанч нөмрөн урт хугацааны турш эх орныг хагалан бутаргаах үйл ажиллага хийсээр байгаа улс төрийн тэнүүлч мөн гэснийг түүний олон арван жилийн үг яриа, үйл ажиллага нь бүрэн харуулж байна. Далай лам ямар нэрээр хаа очисон ч тэр нь цэвэр шашны асуудал биш, мөн түүний хувь хүний үйл ажиллага биш юм гэжээ. \Цэцэн орчуулж, Баатар хянав\
|