• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-11 15:51:38    
Бээжинд шашны номын дэлгүүр нээгдэв

Синьхуа Агентлаг

      Хятадын шашны анхны номын дэлгүүр болох Бээжингийн Зүн Вэнь номын дэлгүүр 10-ны өдөр Бээжинд нээгдэв.

      Хятадын Шашны хэрэг эрхэлсэн үндэсний газрын дарга Е Шяовэн номын дэлгүүрийн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Хятадын шашны соёл бол эрдэнийн сан учраас түүнийг өвлөн залгамжилж, бадруулан хөгжүүлж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах үйл хэрэгт шашны соёл идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

      Хятад улс шашин шүтлэгийн эрх чөлөөт бодлого хэрэгжүүлж байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, Хятад улсад өнөө төрөл бүрийн шашны сүсэгтэн 100 сая гаруй байгаа юм байна. Хятадын сүсэгтэн түмэн голдуу Буддын шашин, Бомбын шашин, Лалын шашин, Католик шашин, Христосын шашин шүтдэг юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\