2008 оны Бээжингийн олимпийн наадам болон 2009 онд шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жилийн ойн баярт зориулан, Бээжин хот Тянь Аньмэний өргөн чөлөө болон түүний эргэн тойрон дохь орчныг бүхэлд нь засан сайжруулах гэж байна.
Уг төсөлд Тянь Аньмэний өргөн чөлөө болон эргэн тойрны газрууд хамрагдаж, нийт хамрагдах талбай нь 122 га орчим байна. Тянь Аньмэний өргөн чөлөө нь Хятадын орчин үеийн улс төр соёлын төв, төрийн талбай болох чухал дүр төрхийг даян дэлхийд сайтар харуулахын төлөө, Тянь Аньмэний өргөн чөлөө болон эргэн тойрны зам харилцааны байдлыг сайжруулах, талбайн орон зайн дүр төрх болон чадавхыг төгөлдөржүүлэх, талбайг цэцэрлэгжүүлсэн чанар түвшнийг дээшлүүлэх зэрэг ажлыг хийх гэж байна.
Уг ажил нь Олимпийн наадмаас өмнө дуусах төлөвтэй байна.\Алтаннавч орчуулж Номин хянав\
|