Хүүхдийг хамгаалах олон улсын өдөр 6-р сарын 1-ний баяр дөхөж байгаа үеэр, Хятадын бүх орны эмэгтэйчүүдийн холбоо, Хятадын боловсролын яам зэрэг 18 салбар 11-ний өдөр хамтаар мэдэгдэл нийтэлж, хүүхдийг халамжлан, хүүхдэд эрүүл чийргээр өсөн бойжих нийгмийн аятай сайхан орчин бүрдүүлэхийг бүх нийтээс хүссэн байна.
Засгийн газрын олон салбар, гэр бүл, сургууль, нийгэм нь "БНХАУ-ын насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах хууль"-ийн дагуу, насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах үүрэг хариуцлагаа нэн бодитойгоор биелүүлэхийг мэдэгдэлд шаардсан байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|