УТЗЗ-ын Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 11-ний өдөр Бээжинд Албанийн парламентын дарга, хатагтай Жозефина Топаллитой уулзахдаа, Албанитай хамтаар хоёр орны улс төрийн олон зэрэглэлийн яриа хэлэлцээг үргэлжлэн эрчимжүүлж, олон салбарын бодитой хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Албанийн харилцааны урт хугацаанд тогтовортой, бүх талаар хөгжихийг ахиулна гэжээ.
Албанийн парламентын дарга хатагтай Жозафина Топалли хэлэхдээ, Албани Хятад хоёр талын найрсаг хамтын ажиллагаа нь гүн зузаан үндэс суурьтай юм, Албанийн парламент нь УТЗЗ-ын Бүх Хятадын Хороотой хийж байгаа солилцоо болон хоёр орны харилцан ашигтай бодитой хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулахын төлөө чармайна гэжээ. \ Ч.Гантөмөр орчуулж, О.Дарамбазар хянав.\
|