2 хоног болох дэлхийн тогтмол хэвлэлийн 36-р хурал 14-ний өдрөөс Бээжинд болж байна. Дэлхийн 45 улс орон, газар нутгийн хэвлэлийн ажил төрлийн мянга гаруй хүн хуралд оролцож, тогтмол хэвлэлийн хөгжилд тулгарч байгаа өрсөлдөөн сорилт болон нөхцөл боломжийг хамтаар судлан хэлэлцэж байна.
Энэ удаагийн хурал нь "сэтгүүлээр дамжуулан өөрийн тань ертөнцийг баяжуулъя" уриан доор болж байна. Хурал нь хэсэг хуваан лекц унших хэлбэрээр уламжлалт тогтмол хэвлэлийн дижиталжилтын хөгжил, зар рекламын эрхлэлт, хөгжиж байгаа орнуудын тогтмол хэвлэлийн зах зээл зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.
1 2
|