
БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Гү Шюлянь 15-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хяатд БНСУ хоёр орны эмэгтэйчүүд харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийг хүсч байна гэж илэрхийлсэн байна.
Гү Шюлянь мөн өдөр Хятад болон БНСУ-ын эмэгтэйчүүдийн найрсаг харилцааны ажиллагаанд оролцохдоо, урт удаан хугацаанд Хятад БНСУ-ын эмэгтэйчүүд нь чухал хүчний хувьд хоёр орны эдийн засгийн хөгжил, соёлын цэцэглэл хөгжил болон нийгмийн дэвшилд орлуулж болшгүй үүрэг гүйцэтгэсэн юм гэж илэрхийлсэн байна.
Гү Шюлянь хэлэхдээ, Хятад БНСУ-ын эмэгтэйчүүд хоёр орон дипломат харилцаа тогтоосон 15 жилийн ойгоор тохиол болгож, хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд шинэ зүйл нэмэн гүнзгийрүүлж, эвсэг зохицонгуй, энх тайван, цэцэглэн хөгжсөн дэлхийн ертөнц байгуулахад хувь нэмэр оруулахыг хүсч байна гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|