Хятад Америкийн стратегийн эдийн засгийн хоёрдугаар яриа хэлэлцээ энэ сарын 22-23-ны өдөд Вашингтонд болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 15-ны өдөр Бээжинд мэдэгдэв.
Жян Юй мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Хятадын ерөнхий сайдын орлогч Ү И болон Америкийн сангийн сайд Хенри Паулсон тус тус хоёр орны төрийн тэргүүний тусгай төлөөлөгчийн хувиар энэ яриа уулзалтыг даргалаж, хоёр орны засгийн газрын салбарын сайд нар болон өндөр албан тушаалтад ч энэ яриа хэлэлцээнд оролцох болно. Энэ удаагийн яриа уулзалт нь үйлчилгээний ажил төрөл, хөрөнгө оруулалт болон ил тод байдал, эрчим хүч болон хүрээлэн байгаа орчин, тэнцвэртэй өсөлт болон шинийг үүдэх зэрэг сэдвийг авч хэлэлцэх болно гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|