• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-16 14:22:13    
Түвдийн усны чанар үндсэндээ бохирдолгүй хэвээр байна

Синьхуа Агентлаг

      Хятадын Түвдийн усны чанар үндсэндээ бохирдолгүй хэвээр байж, усны чанар нэлээд сайн байгааг байцаалтын дүн харуулсан байна.

      ТӨЗР-ны Байгаль орчныг хамгаалах газрын дарга Жан Юнь-зе танилцуулж хэлэхдээ, өнөө Түвдийн хэсэг газар нутагт ундны усны эх үүсвэрийг хамгаалалтын бүс байгуулах ажил өрнүүлж, 2006 оны сүүлч болтол бүх районд усны чанарыг хянан хэмжих 48 станц байгуулсан байна. Хамгаалалтанд авсан ундны усны эх үүсвэр нь нийт районы ундны усны эх баялгийн тал хувийг эзэлж байна. Түвд гол гол сав газар болон бүс нутгийн усны бохирдлыг урьдчлан сэргийлж, арилгах ажлыг эрчтэй сайн хийж, усны бохир бодис гаргах ерөнхий хэмжээг тодорхой хэмжээнд тогтоон барих явдлыг баталгаажуулсан байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/