Африкийн Хөгжлийн банкны корпорацийн Зөвлөлийн дарга, Хятадын Ардын банкны захирал Жөү Шяо-чуань хэлэхдээ, жил тутмын энэ хурлаар Африкийн банкны Африкийн орнуудын ядуурлыг бууруулах болон хөгжлийн ажил үйлсийг дэмжих эрч хүчийг хэрхэн нэмэгдүүлж, Африкийн орнуудын макро эдийн засгийн бодлогыг сайжруулах, тогтвортой хөгжлийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.
Жил тутмын энэ хурал нь Африк болон Азийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг эрчимжүүлэхэд нөхцөл боломж олгосон байна гэж Африкийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Доналд Каберука хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/ 1 2 3 4
|