Энэ оны эхний 4 сард гадаадын худалдаачдын Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 20 тэрбум 359 сая ам долларт хүрч, мөн үеийнхээс 10.17 хувиар өсөн нэмэгдсэн байна гэж Хятадын худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Шинь Пей 16-ны өдөр хэлсэн байна.
1978 онд өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхтэй зээлдэн оруулж, сүүлийн 15 жилийн турш, дэлхийд дунджаар гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн олон татан оруулсан хөгжиж байгаа орон болсон байна. Бүртгэлээс үзэхэд, 2006 онд Хятадын бодитой ашигласан гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 69 тэрбум 500 сая гаруй ам долларт хүрсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|