Хятадын бичиг дурсгалын үндэсний газрын дарга Дань Жи-фи 16-ны өдөр Хятадын төв нутгийн Зэньжөү хотод хэлэхдээ, Хятадын бичиг дурсгалын зүйлд хийх 3 дахь шалгалт эхэлсэн. Энэ удаагийн шалгалт 2007 оны 4-р сараас эхэлж, 2011 оны 12-р сард дуусна, 3 үе шат хувааж хийгдэнэ гэжээ.
Танилцуулснаар, энэ удаагийн шалгалтын цар хэмжээ нь Хятадын дотор газрын газар дээр, газар доор, усан доорх үл шилжүүлэх бичиг дурсгалын зүйл болно. Шалгалтын агуулгад шинээр илэрсэн шилжүүлж үл болох бичиг дурсгалын зүйлд шалгалт, бүртгэл хийхээр гол болгохын зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн 400 сая гаруй шилжүүлж үл болох бичиг дурсгалын зүйлд шалгалт хийнэ. Орчин үеийн шинжлэх ухааны арга барилыг өргөнөөр хэрэглэх бөгөөд шалгалт хийгээд олсон үр дүнг бүрмөсөн ашиглаж, үл шилжүүлэх бичиг дурсгалын зүйл болон түүний орон байрны үндсэн байдлыг ойлгох явдал болно. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|