Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн яармагийн 3-р бизнес уулзалт 17-ны өдөр Хятадын өмнөд нутгийн Шэньжэнь хотод боллоо.
4 хоног болох тус удаагийн соёлын яармагийн бизнес уулзалт нь Хятадын соёлын аж үйлдвэрийн хөгжил болон соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг түлхэн ахиулхаар зорилгоо болгож, соёлын аж үйлдвэрийн төслийн арилжаа худалдаа, тамирын аж үйлдвэр, зураг төлөвлөгөө, хэвлэлийн газар зэрэг 9 том мэргэжлийн үзэсгэлэнг хамарч, дотоод гадаадын нийт 1700 гаруй аж ахуйн нэгж болон байгууллага үзэсгэлэнд оролцож, мэргэжлийн хүн бараг 40 мянга гаруйд хүрэх төлөвтэй байна.
Үзэсгэлэнгийн хугацаанд бас 60 гаруй чуулга уулзалт, дотоод гадаадын хэдэн арван шилдэг тогтолтуудыг зохион явуулах юм байна. /Рэнчинсоо орчуулж,Баатар хянав /
|