Африкийн хөгжлийн банк санхүүгийн Корпорацийн зөвлөлийн дарга, Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяо Чуань 16-ны өдөр 2007 оны Африкийн банкны жилийн ээлжит чуулган дээр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Ази Африк тив нь хамтын ажиллагааны маш их нөөцтэй , саруул уудам хэтийн төлөвтэй байна. Ази Африкийн түншийн харилцааг хөгжүүлэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ашиг хүртээх болно гэж тэмдэглэв.
Жоу Сяо Чунь хэлэхдээ, Ази Африкийн хамтын ажиллагааны түншийн харилцааг цаашид хөгжүүлэхэд Ази Африкийн олон орны хамтын хүчин чармайлт шаардагдана. Тухайлбал дараах гурван асуудал чухал байдаг.
Нэгд, худалдаа, хөрөнгө оруулалтын нилээд чөлөөтэй бодлого болон зах зээлийн зөвшөөрлийн арга хэмжээ хэрэгжүүлж, өрсөлдөөнийг урамшуулахаар дамжуулан эдийн засгийн өсөлтийн чанар үр ашгийг дээшлүүлнэ.
Хоёрт, худалдаа хөрөнгө оруулалтын орчин ахуйг чармайн сайжруулж, гадаадын маш их шууд хөрөнгө оруулалтыг татан оруулна,
Гуравд, Ази Африк тивийн орнууд банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, банк санхүүгийн байгууллагын Африкийн худалдаа, хөрөнгө оруулалтад банк санхүүгийн үйлчилгээ хангахыг урамшуулж, Африкийн орнуудын эдийн засгийн хөгжил болон нийгмийн дэвшлийг үнэн бодитойгоор дэмжих эдгээр болно гэжээ. \Баатар орчуулж,Урангоо хянав.\
|