• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-18 14:15:21    
2008 оны Олимпийн наадам нь Хятадын аялал жуулчлалын салбарт маш ихээр хөгжих боломж олгож байна

Хятадын Олон Улсын Радио

       Хятадын ерөнхий сайдын орлогч Ү И хэлэхдээ, 2008 оны Олимпийн наадам нь Хятадын аялал жуулчлалын салбарт маш их хөгжих боломж олгож байна гэжээ.

       Хятадын Олимпийн наадам болон аялал жуулчлал олон улсын чуулга уулзалт 17-ны өдөр Хятадын Чин Дао хотод ажлаа эхлүүлсэн байна. Ү И уг чуулга уулзалтад ирүүлсэн баярын захидалдаа тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар Бээжингийн Олимпийн наадмыг маш их анхаарлалдаа авч байна. Өнөө Олимпийн наадмын орд талбай болон холбогдох төнөг төхөөрөмж, тэмцээний зохион байгуулалт, соёл урлагийн суртал ухуулга, хэвлэл мэдээллийн үйлчилгээ, аюулгүйн баталгаа зэрэг олон талын бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу урагштай хийж байна. Тухайн үед Хятад улс дэлхий дахинд өөрийн гэсэн онцлогтой, өндөр түвшинтэй олимпийн наадмыг өргөн барих болно гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, олимпийн наадам болон аялал жуулчлал нь нөлөөлж, харилцан бие биеэ түлхэн ахиулж байдаг. Хятад улсад өнөр баялаг аялал жуулчлалын эх үүсвэр байгаа юм гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Номин хянав\