Сурвалжлагч 19-ний өдөр Бүх Хятадын Залуучуудын Холбооноос ойлгож мэдээлснээр, Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа түргэн хөгжиж байгаа нөхцөлд зохицохын тулд, Бүх Хятадын Залуучуудын Холбоо нь Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 орны аж ахуйн нэгжийн залуу эздийн хооронд солилцоо, хамтын ажиллагааны шинэ механизм тогтоож, Хятадын аж ахуйн нэгжийн залуу эздийн олон улс дахь өрсөлдөх хүчнийг нэмэгдүүлэх гэж байна.
Үүнд зориулан, Хятад, Япон, Өмнөд Солонгос 3 тал, "Хамтран ажиллаж шинийг нээн, эвсэг зохицонгуй байдалд харилцан ашигтай ажиллая" уриан дор "Хятад, Япон, Өмнөд Солонгосын залуу эдийн засагчдын хамтын ажиллаганы анхны чуулга уулзалт"-ыг 5-р сарын 18-наас 20-ны өдөрт Бээжин хотноо зохион явуулж байна.
"Чуулга уулзалт"-ын үеэр уг 3 орны эдийн засгийн мэргэжилтэн, эрдэмтэн, аж ахуйн нэгжийн нэрт залуу эзэд зэрэг хүмүүс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, аж ахуйн нэгж бие даан шинийг нээх, залуу эдийн засагчдыг хүмүүжүүлэх хэв загвар, нийгэм нийтэд үзүүлэх нэмэр хандив зэрэг асуудлыг судлан хэлэлцэж, итгэлцлээ нэмэгдүүлэн нийтлэг ойлголтоо өргөтгөж бизнесийн боломж хайх юм байна. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|