Хятад-Вьетнамын аж ахуйн нэгжийн чуулга уулзалт 18-ны өдөр Бээжинд боллоо. Чуулга уулзалтын үеэр хоёр орны аж ахуйн нэгжийнхэн цахилгаан гаргах, холбоо, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт хамтран ажиллах асуудлаар нийт үнэ нь 2 тэрбум гаруй ам.долларын 9 төсөл тохиролцсон байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятад Вьетнам хоёр орны 2006 оны худалдааны хэмжээ 9 тэрбум 950 ам.долларт хүрчээ.
Уг чуулга уулзалтыг Олон Улсын Худалдаанд Тус Дөхөм Үзүүлэх Хятадын Нийгэмлэг болон Вьетнамын Үйлдвэр, Худалдааны Холбоо зохион байгуулжээ. Хятад Вьетнамын аж ахуйн нэгжийн 500 гаруй эзэд уг чуулга уулзалтад оролцсон байна. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|