Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао манай оронд зочилж байгаа Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд хатагтай Нкосазана Дламини-Зуматай 21-ний өдөр Бээжинд уулзаж, хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Мөн өдрийн үдээс өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи мөн Зуматай хэлэлцээ хийж, Хятад, Өмнөд Африкийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлэв.
Ян Жэчигийн урилгаар Зума 20-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж айлчилж байгаа юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|