Египетэд айлчилж байгаа Хятадын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө орон нутгийн цагаар 22-ны үдээс өмнө Кайрт Египетийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Мухаммад Сафват Мухаммад Юшиф Ел-Шарифтай уулзсан байна.
Ү Бангүө хэлэхдээ, Хятад Египет хоёр орон бол бүр дэлхийн чухал хөгжиж байгаа орон мөн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны харилцааг банга гүнзгийрүүлэх нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд бүс нутгийн, цаашлаад дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад тустай юм гэжээ.
Шариф хэлэхдээ, хороон дарга Ү Бангүөгийн Египетэд хийж байгаа айлчлал бол хоёр талын харилцааны том үйл хэрэг мөн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэхэд чухал мөртөө нааштай үүрэг гүйцэтгэх юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Сайн-өлзий хянав\
|