Хятад улсын орлогч дарга Зэн Чинхүн 22-ны өдөр Бээжинд, айлчилж ирсэн Хорватын Гадаад харилцаа болон Европын интеграцчиллын ажил эрхэлсэн яамны сайд хатагтай Колинда Грабар Китаровиктай уулзсан байна.
Зэн Чинхүн хэлэхдээ, Хятад Хорват дипломат харилцаа тогтоосон 15 жилийн турш, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүндтэй болсон юм гэжээ.
Колинда Грабар Китаровик хэлэхдээ, Хятад улс хоорондын харилцаагаа хөгжүүлэхийг Хорватын тал чухалд үзэж байгаа бөгөөд, Хорват Хятад хоёр орны олон салбар дахь найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. Хорватын тал нэг Хятадын зарчмыг баримтлах болно гэж тэрээр бас онцолсон байна.\Ж.Уртнасан орчуулж, Пэрлаймаа хянав\
|