Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Район нь Монгол улс хооронд сүүлийн жилүүдэд хэл, соёлын талаар давуу талаа ашиглан, Монгол улстай олон хэлэлцээр тохиролцож, нийгэм, эдийн засгийн талын хэлхээ холбоо, хамтын ажиллагаа нь явах тусмаа эрчимжиж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын олон иргэн Өвөр Монголд ирж эмчлүүлэх юм уу сургуульд суралцаж байна. Бараг жил болгон Монгол улсын 70 мянган иргэн Өвөр Монголын Эрээн хот, Хөххот зэрэг газарт ирж том том эмнэлгүүдэд эмчлүүлж байна. 2006 онд Монгол улсаас Өвөр Монголд ирж суралцсан оюутан сурагчдын тоо 1000 гаруйд хүчээ.
Өнөөгийн байдлаар, Монгол улс нь Өвөр Монголын гадаад худалдааны хамтын ажиллагааны 2-р том түнш болж, хамтын ажиллагааны салбар нь барилга байгуулалтын ажлыг гэрээгээр хийх, цахилгаан эрчим хүч, уул уурхай нээх, хүнсний ногоо, амьтан тэжээвэр зэрэг 10 гаруй ажил төрлийг хамарч байгаа юм байна. Өвөр Монголын Худалдааны Танхимын тоо баримтаас үзвэл, Өвөр Монголын 2006 онд Монгол улстай хийсэн худалдааны хэмжээ нь нэмэгдээд 580 сая ам.долларт хүрсэн байна. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|