• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 15:49:14    
Хятадын далайн боомтын бараа нэвтрүүлэлтийн хэмжээ дэлхийд 1-р байр эзэлж байна

Синьхуа Агентлаг

     2003 оноос хойш Хятадын далайн боомтын бараа нэвтрүүлэлтийн хэмжээ болон чингэлэг тээврийн нэвтрүүлэлтийн хэмжээ 4 жил дараалан дэлхийн 1-р байранд бичигдэж, 2010 он гэхэд Хятадын далайн боомтын бараа нэвтрүүлэлтийн хэмжээ 8 тэрбум тонн, чингэлэг тээврийн нэвтрүүлэлтийн хэмжээ нь 170 сая стандартчилсан чингэлэг болох юм байна.

     "2007 оны Хятадын олон улсын далайн боомтын дээд хэмжээний уулзалт" 22-ны өдөр Хятадын умард нутгийн Тяньжинь хотод болов. Хятадын зам харилцаа тээврийн нийгэмлэгийн дарга Чянь Юнчан хурал дээр танилцуулж хэлэхдээ, 2006 онд Хятадын далайн боомтын бараа нэвтрүүлэлтийн хэмжээ 5 тэрбум 600 сая тонн, чингэлэг тээврийн нэвтрүүлэлтийн хэмжээ 93 сая стандартчилсан чингэлэг болж, мөн жилдээ Хятадын 12 далайн боомтын бараа нэвтрүүлэлтийн хэмжээ 100 сая тонноос давж, үүний дотор Шанхай боомт нь 530 сая тонн бараа нэвтрүүлсэн хэмжээгээрээ дэлхийн 1-р байрыг баттай эзэлсэн байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\