• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-23 16:56:10    
Армийг цаашид хувьсгалжуулан орчин үеийн болгож дүрэмжүүлнэ

Синьхуа Агентлаг

      Армийг хувьсгалжуулах, орчин үеийн болгох, дүрэмжүүлэх ажлыг бүх талаар цаашид сайн хийж, армийн байгуулалтыг түргэнээр сайн хөгжүүлэхийн тул хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Хү Жиньтао Бээжингийн цэргийн тойргийн намын төлөөлөгчдийн 9-р их хурлын төлөөлөгчидтэй уулзахдаа хэлсэн байна.

      Шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг зорилтын өмнө, армийнхан үзэл санаа, улс төрийн ажил болон хэв суртлыг сайжруулах ажлаа эрчимжүүлж, цэргийн бэлтгэл дасгалын халуун өрнөлтийг цаашид бий болгож, цэрэг дайны тэмцэл хийх төрөл бүрийн ажлаа өндөр баримжаа, чанар сайтай хийх хэрэгтэй гэж Хү Жиньтао тэмдэглэжээ.

      Орон нутгийн намын хороо, Засгийн газартай нягт хамтран ажиллаж, нийгмийн эвсэг зохицонгуй, тогтвортой байдлыг хамгаалах ажлын сайн хийж, орон нутгийн эдийн засгийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон тусалж, арми ардын хамтарсан байгуулалтыг гүнзгий өрнүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, социалист эвсэг зохицонгуй нийгэм байгуулах ажилд шинэ хувь нэмэр оруулахыг тэрээр армийнханд шаардсан байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\