• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-24 09:23:36    
Хү Жиньтао Францын Ерөнхийлөгчтэй утсаар ярив

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны орой Францын Ерөнхийлөгч Николас Саркозийн болзсоны дагуу түүнтэй утсаар ярилцлаа.

     Хү Жиньтао Хятад, Францын харилцааг ямагт хүндэтгэн үзэж, чармайн хөгжүүлсээр ирсэн Саркозийг сайшаагаад, Франц бол шинэ Хятад улстай хамгийн тэргүүнд дипломат харилцаа тогтоосон барууны том орон юм. Дипломат харилцаа тогтоосны 43 жилийн хугацаанд, хоёр орны харилцаа тун их хөгжлөө. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа тал бүрээр хөгжиж, харилцан анхаарч байгаа чухал чухал асуудлаар харилцан зохицож, нягт уялдаатай ажилласан байна. Хятад, Франц бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр орны хамтын ажиллагаанд нэн өргөн дэлгэр хэтийн төлөв нээж өгсөн байна гэжээ.

     Саркози хэлэхдээ, Хятад улс олон улсын үйл хэрэгт чухал бөгөөд идэвх үүрэг гүйцэтгэж байна. Бишгүй олон том том асуудлуудыг зохицуулахад Хятад улсыг оролцуулах хэрэгтэй байна. Францын засгийн газар өнгөрсөнтэйгээ адилаар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхээр чармайх бөгөөд нэг Хятад улсын бодлого хэлбэрэлтгүй хэрэгжүүлнэ гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\