Хятадын Гадаад Хэргийн Яамын хэвлэлийн төлөөлөгч, хатагтай Жян Юй 24-ний өдөр хэлэхдээ, олон улсын шинэ нөхцөл байдалд Хятад улс эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, НАТО-тай үргэлжлэн харилцаж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
НАТО-гийн Цэргийн Зөвлөлийн дарга саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, НАТО Хятадын цэргийн талынхантай цэргийн шууд харилцаа тогтоохыг хүсч байна гэлээ. Сурвалжлагчийн сонирхсон холбогдох асуултанд хариулахдаа, Жян Юй хэлэхдээ, НАТО-тай харилцах нь хоёр талын харилцан ойлголцолд ашигтай төдийгүй, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад ч ашигтай юм гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|