2008 оны Бээжингийн пара олимпийн хугацаанд дэлхийн олон орны 4000 гаруй сурвалжлагч сурвалжилж, сурвалжлах хүний тоогоороо пара олимпийн түүхэн дээр шинэ амжилт тогтоох тооцоотой байна гэж Бээжингийн Олимпийн зохион байгуулах хорооны пара олимпийн хэлтсийн дарга Жан Чиүпин 24-ний өдөр Бээжинд мэдээлэв.
Тэрээр хэлэхдээ, сүүлийн хэдэн удаагийн пара олимпийг сурвалжилсан сурвалжлагч 3000 орчим байсан, Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороо өнөө 4000 сурвалжлагч хүлээн авч чадах хэмжээгээр холбогдох бэлтгэлээ хийж байна, тухайн үед энэ тоогоос давж болзошгүй юм гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|