• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-25 15:10:30    
Дэлхийн байгаль орчныг хамгаалах үйлст хувь нэмэр оруулна

Хятадын Олон Улсын Радио

       Хятад улс хүлээн авч чадхуйц үүрэг хариуцлагаа нухацтай хэрэгжүүлж, дэлхийн байгаль орчныг хамгаалах үйлст хувь нэмэр оруулах болно гэж Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 25-ны өдөр Бээжинд Германы Ерөнхийлөгч Хорст Коелертай уулзахдаа хэлсэн байна.

      Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын Засгийн газар өөрийн ард түмэн болон дэлхийн ард түмэнд хариуцах байр сууриар, улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх 11-р таван жилийн төлөвлөгөөндөө эрчим хүч хэмнэн, бохир бодис гаргах хэмжээг багасгах үзүүлэлт тогтоосон бөгөөд үнэнхүү арга хэмжээ авч, энэ зорилтоо биелүүлхээр чармайж байна гэжээ. Цаг агаарын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн чанартай асуудалд нааштай хандаж байгаа Хятадын засгийн газрыг Коелер сайшаалаа.

      Тэрээр хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн болон эдийн засгаа хөгжүүлсэн нь дэлхийн нийтэд ашигтай, Герман худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, Хятадтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөтгөхөөр тэмцэж, өөрийн орны аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтад үргэлжлэн өргөнөөр оролцохыг урамшуулан дэмжих болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\