Америкаас Хятадад суугаа элчин сайдын яамны худалдааны зөвлөх Барри Фриедман 24-ний өдөр Хятадын Чэндү хотноо хэлэхдээ, Хяиад, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааны нэмэгдлийн ирээдүйн нөөц хүчинд би өөдрөг сэтгэлтэй байна гэжээ.
Тэрээр мөн өдөр Хятадын баруун өмнөд нутгийн олон улсын яармагт оролцох үе хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил болон Хятад, Америк хоёр талын худалдааны нэмэгдлийн хурд нь гайхан бахадууштай хэмжээнд хүрсэн байна. Энэ нь зөвхөн Хятад, Америк хоёр оронд л биш, бусад оронд авч хэлсэн ч сайн мэдээ юм. Учир нь Хятад, Америк бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн хоёр том хөдөлгөгч хүчин болоход оршино гэлээ.
Хятад, Америкийн хооронд хоёр талын худалдааны асар их тэнцүүргүй байдал байгаа нь хоёр орны анхаарлыг маш их татаж байгаа боловч, Хятадын бүтээгдэхүүнийг Америк импортоор оруулахыг хязгаарлахаас Хятадын хэрэглээ болон Америкаас бараа бүтээгдэхүүн импортоор оруулхыг өргөтгөх нь маш сайн сонголт болно гэж Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш болон Хятад улсын дарга Хү Жиньтао үзэж байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|