Хятад Японы зүүн тэнгисинй асуудлаархи 8 дахь хэлцэл 25-ны үдээс өнмө Бээжинд боллоо. Хятадын гадаад харилцааны яамны Азийн хэлтсийн дарга Хү Жэнюе болон Японы гадаад хэргийн яамны Ази атлантын далайн асуудал хариуцсан албын дарга Киничиро Сасае, эрчим хүч эх баялагын яамны сайд Харүхүми Мочизүки тус тус төлөөлөгчид дагуулан уг хэлцэлд оролцсон байна.
Хятадын гадаад явдлын яамны төлөөлөгч Жян юй 24-ний өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Зүүн тэнгисийн асуудлаар хоёр орны удирдагчийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу, хэлцлийн ахицыг нааштай ахиулж, хоёр талаараа бүгд хүлээн зөвшөөрч чадхуйц хамтаар нээн хөгжүүлэх төсөл хайж олохоор Японы талтай хамтаар чармайхад Хятадын тал бэлэн байна гэжээ.
Энэ оны 4-р сард зүүн тэнгисийн асуудлаар хоёр орны удирдагч 5 чухал нийтлэг ойлголтонд хүрсэн байна, үүнд, зүүн тэнгисийг энх тайван хамтын ажиллагааны найрамдлын тэнгис болгох ба хоёр талаараа бүгд хүлээн авч чадхуйц нээлээд өргөн харьяа тэнгисийг хамтаар нээн хөгжүүлэх зэрэг агуулга багтаж байна. \Номин орчуулж Буян хянав\
|