Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хуй лян-юй 28-ны өдөр Бээжинд Чехийн аж үйлдвэр болон худалдааны яамны сайд Мартин Яимантай уулзсан байна.
Хуй Лян-юй хэлэхдээ, Чех бол Хятадын төв зүүн Европын бүс нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чухал түнш юм, Хятад Чех хоёр орны эдийн засгийн харилцан нөхвөрлөх чанар нэлээд сайн байж, хамтын ажиллагааны үндэс суурь сайн, нөөц хүчин их юм гэжээ.
Мартин Яиман хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагааны харилцааны хөгжлийг Чехийн засгийн газар өндрөөр үнлээд, хоёр талын хамтын хүчин чармайлтаар худалдааны тэнцвэртэй хөгжлийг ахиулахыг хүсч байна гэжээ.
Мартин Яиман нарын зэрэг хүмүүс Хятадын худалдааны яамны урилгаар Хятадад айлчилж байгаа юм. \Рэнчинсоо орчуулж, Баатар хянав\
|