
Хятадынхан тосгон бүрийг амьжиргааны доод баталгаанд хамруулахаар эрчтэй ажиллаж байна гэж Хятадын Иргэний Яамныхан хэлж байна.
Хятадын Иргэний Яамныхан хэлэхдээ, өнөөгийн байдлаар бүх Хятадын 27 муж хот өөртөө засах район хөдөө тосгоны амьжиргааны доод баталгааны дүрэм тогтоож, бусад дөрвөн муж өөртөө засах район нь ч ажлаа амжуулж, ойрын хугацаанд хөдөө тосгоны амьжиргааны доод баталгааны бодлого, хэрэгжүүлэх арга барил тогтоохоор байна. Бүх Хятадын хөдөө тосгоны амьжиргааны доод баталгаанд 18 сая 150 мянга хүн хамрагдах бөгөөд 5 сая 623 мянга хүний амьдрал онц хүндрэлтэй байгаа юм гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|