Бээжингийн метронд 27-ны өдрөөс хөдөлгөөнт телевизийн систем угсарч эхлэв. Зорчигчид метронд юм уу зогсоолд хөдөлгөөнт телевизийн нэвтрүүлэг сонирхож болно. 2008 оны олимпийн наадмын хугацаанд Бээжингийн метрогоор явдаг хүмүүс олимпийн наадмын тэмцээний нэвтрүүлгийг цаг тухайд нь сонирхох болно.
Бээжингийн хөдөлгөөнт телевиз нь өнөө 24 мянган цэг гарган, нийтийн үйлчилгээний автобус, метро, такси, байр байшин зэрэг газрыг хамруулж, өдрийн үзэгчид давхардсан тоогоор нэг саяд хүрэх болно. Хувийн унаатай хүн олшрохын хирээр хөдөлгөөнт телевиз нь удалгүй хувийн машин унаанд тавигдах болно. Урьдчилсан тооцоогоор, 2008 онд Бээжингийн хөдөлгөөнт телевизийн цэгийн нийт хэмжээ 50 мянгаас давах болно. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|